Шүдний эмнэлэгийн интерьер дизайны шийдэл

2020-05-10 4265

Тав тухтай уур амьсгалыг бүрдүүлэх, сэтгэл хөдлөлийг бий болгоход тусалдаг хүчирхэг зэвсэг бол интерьер дизайны шийдлүүд юм. 

Шүдний эмнэлэг нь өвчтөнүүдэд, тайван, тухтай байдлыг бий болгох орчинг бүрдүүлсэн байх нь чухал. Цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн норм стандартыг хангасан, тав тухтай, итгэл даасан мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх тус шүдний эмнэлгийн интерьер дизайны зураг төслийг “Гэгээ Студи”-оос та бүхэндээ танилцуулж байна.

Шүдний эмнэлгийн орчин цэвэр цэмцгэр байхаас гадна өвчтөнүүдийг тайван, айдас түгшүүргүй үйлчлүүлэх дотоод орчинг бүрдүүлсэн байх нь чухал. Үүнд дотоод орчны өнгө чухал нөлөө үзүүлдэг бөгөөд тухайн эмнэлгийн орчинг цэвэр цэмцгэр мэдрэмж төрүүлэхүйц байхаар цайвар өнгийг суурь өнгө болгон ашиглаж, мөн байгалийн өнгө болох ногоон болон модон элементүүд бор шаргал өнгийг ашигласнаараа дотоод орчны уур амьсгалыг илүү зөөллөж дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьсон.

Тухайн орчин нь олон нийтэд зориулагдсан учир аливаа эмнэлгийн интерьерийн онцлогт тулгуурлан материалын сонголтыг зөв тооцоолон, дэвшүүлсэн санаатайгаа уялдуулж дизайнаа гаргах, зөв шийдлээ сонгох зэрэг нарийн ажил дизайнеруудад оногддог.

Бид өнгөний зохицол болон материалын чанарыг харгалзан үзэж дизайны шийдлийг гаргахаас гадна эргономик, тоног төхөөрөмжийн зай талбай ашиглалтыг оновчтой төлөвлөж гаргасан дизайнтайгаа уялдуулж өгдөг нь манай зургийн ажлын гол үзүүлэлт юм.

Нитерьер дизайн нийтлэлийг, Архитектор – Г.Ариунтуяа

 

 

© 2024 Gegee Design LLC :: developed by BOLD.Partners