Khadat Villa

Засал гүйцэтгэл

Description

Та бүхэндээ Хадат виллад байрлах 266м2 хаусын интерьер, зураг төслийн дагуу хийж гүйцэтгэсэн дотоод заслаа баяртайгаар танилцуулж байна.
Тойрог хэлбэрийн том цонхны хэсэгт төгөлдөр хуурын аялгуу сонсонгоо байгалийн сайхныг харуулдах орчин бий болгохыг зорилоо.
Хаусны өрөөнүүдийн ханыг өрөө бүрийн онцлогт тохируулан хар хөх цэнхэр өнгийг цайвар саарал өнгөтэй хослуулж, гэр бүлийн гишүүдийн хобби, онцлогт тохируулж, тэдний сэтгэл ханамжийг илүү чухалчлав.
Сонгодог хэв маяг нь орчин үеийн чиг хандлагатай уусан нэгдсэн Нео-классик урсгалыг интерьерт тусгаж, байгалийн энергийг бүрдүүлэх байгалийн чулуу, мод, ил гал зэрэг эко элементүүдийг дотоод интерьерт шингээж хүн бүрт тансаг, тав тух, эрч хүчийг мэдрүүлнэ.
Интерьер зураг болон гүйцэтгэлийг Gegee studio хамт олон урлан бүтээв.
  • Date

    2020.07.05
  • Client

  • Categories

    Засал гүйцэтгэл

© 2022 Gegee Design LLC :: developed by BOLD.Partners