Gegee house Exterior

Интерьер зураг

Description

Өсөн нэмэгдэх насан туршийн үнэ цэнэ “ГЭГЭЭ ХАУС”

Та бүхэндээ шинэ оны эхэнд шинэхэн төслөө танилцуулж байгаадаа баяртай байна.

Бид энэ удаа орчин үеийн шийдэлтэй, үндсэн барилгын хийц ган карказ бөгөөд өөрийн хөрөнгө санхүү хүсэлд нийцүүлэн м2-ын өргөн сонголтоор барьж болох мөрөөдлийн нэгэн хаусыг бүтээв.

Хаусны концепц дизайн нь дизайнеруудын тодорхойлж буй 2021 оны тренд өнгө шар, саарлаар интерьерийн өнгийг хослуулан, хүмүүсийн ихээхэн сонирхлыг татсан шовх нарийн дээвэртэй хаусны загвар дээр тулгуурласан. Энэ загвар нь шалнаас тааз хүрсэн том цонхоор өглөөний наран мандахаас жаргах хүртэлх байгалийн гэрэл үргэлжид саадгүй нэвтэрнэ.

Өвөл, зуны аль ч улиралд нам гүн ойн дундах аниргүй амар амгалан, цэлгэр өндөр тааз, саруулхан тухтай мэдрэмж энд таныг хөглөх болно.

Интерьер дизайныг Гэгээ студийн хамт олон урлав.

  • Date

  • Client

  • Categories

    Интерьер зураг

© 2021 Gegee Design LLC :: developed by BOLD.Partners