Ar Gunt House

Оффис

Description

Өөрийн амьдрах орчноо тав тухтай байлгая
Хур бороо шивэрсэн зуны налгар өдрүүд айсуй. Энэ сайхан улирлыг мэдэрч, тухлахыг хүсдэг хүн бүрт зориулан хамгийн сүүлд хийсэн хаусын интерьер зургийн ажлаа та бүхэнд танилцуулж байна.
Зөөлөн шаргал, тайвшрам ногоон өнгөний шийдлийг бүрдүүлж, тав тух дулаан мэдрэмж төрүүлэм унтлагын өрөө, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, анхаарал бүрэн төвлөрүүлэх ажлын өрөө, тухлаад л баймаар саруулхан басхүү байгалийн зөөлөн дулаан байдлыг шингээсэн гал тогоо, өнгийн тоглолт хийж, орчноо бүрдүүлсэн зочны өрөө зэрэг интерьерийн өвөрмөц цогц шийдлийг Гэгээ студийн хамт олон урлав.
  • Date

    2020.0.17
  • Client

    Ар Гүнт Хаус
  • Categories

    Оффис

© 2024 Gegee Design LLC :: developed by BOLD.Partners