Хаусны өрөөнүүдийн ханыг өрөө бүрийн онцлогт тохируулан хар хөх цэнхэр өнгийг цайвар саарал өнгөтэй хослуулж, гэр бүлийн гишүүдийн хобби, онцлогт тохируулж, тэдний сэтгэл ханамжийг илүү чухалчлав.
Сонгодог хэв маяг нь орчин үеийн чиг хандлагатай уусан нэгдсэн Нео-классик урсгалыг интерьерт тусгаж, байгалийн энергийг бүрдүүлэх байгалийн чулуу, мод, ил гал зэрэг эко элементүүдийг дотоод интерьерт шингээж хүн бүрт тансаг, тав тух, эрч хүчийг мэдрүүлнэ.
Интерьер зураг болон гүйцэтгэлийг Gegee studio хамт олон урлан бүтээв.