Монгол гэртээ утаагүй цэвэр цэмцгэр сайхан амьдарцгаая

2020-02-02 3487

Бидний 2017 онд санаачилсан төсөлтэй танилцана уу.

Улаанбаатар хотод нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол УТАА. Агаарын бохирдлын эсрэг Төр засгаас анхаарал хандуулан тодорхой хэмжээнд ажил эхлүүлэн арга хэмжээ авч байгаа 2019-2020 онуудад шахмал түлш боловсруулан агаарын бохирдлыг өмнөх жилүүдийнхээс 30 орчим хувь бууруулсан гэж тооцоолж байна. Гэвч үлдсэн 70-аад хувиа яаж багасгаж шийдэх вэ?…

Агаарын болон хөрсний бохирдлын шалтгааны дийлэнх хувийг нийслэлийн гэр хороолол нүүрс түлдэг айл өрхүүд эзэлдэг. Үүний ихэнх хувь нь гэрт амьдардаг  ба өрхийн дулааны  хэрэгцээг шийдэхийн тул гал түлдэг уламжлал үргэлжилсээр байна.

Үүнийг бууруулах хамгийн дорвитой энгийн алхам бол цахилгаан шалны халаалт суурилуулах юм. Төр засаг гэр хорооллын цахилгаан эрчим хүчний чадлыг сайжруулан, цахилгааны үнийн тарифыг зохистой хэмжээнд бууруулж хөнгөлөлт үзүүлбэл энэ хүндрэлтэй асуудал тодорхой төвшинд шийдэгдэх боломжтой.

Утаанаас ангижирч, уушгиа амраахад таны зүгээс хийх хамгийн эхний арга нь өөрийн амьдарч буй орчноо утаагүй мөн тохилог тав тухтай болгон сайжруулах нь хэрэглэгч уншигч та бүхний өөрсдийн боломж санал санаачлага юм.

Монгол гэр цаг хугацааны шалгуурыг давсан гайхамшигт технологиор бүтсэн, хялбархан барьж, буулгаж, нүүлгэж болдог учраас хүмүүн төрөлхтөн амьдрахад таатай, найдвартай амьдралд шалгарсан сууц гэж үздэг.

Монгол гэрийн энэхүү давуу талыг технологийн дэвшилттэй хослуулан амьдрах орчноо улам бүр байгальд ээлтэй болгохоор зорьсон. Ийнхүү монгол гэрийн онцгой дизайн, бусад онцлог шинжид тохируулан гэрт нөгөө л байдаг энгийн модон тавилга гэхээс илүүтэй хийцлэл сайтай тавилгуудыг хана тойруулж байрлуулах бус орчин үеийн хэв загвараар тохижуулж амьдрах тав тухтай орон зайг бий болгосон.

Ингэснээр гэрийн доторх тохижилтыг илүү шинэлэг орон сууцны айлаас дутахааргүй чамин харагдуулах боломжтой.

Амьдардаг хот нь утаатай, тоосжилт ихтэй ч амьдрах гэрээсээ хүн эрч хүч, аз жаргалыг  авах боломж бий.

Монгол гэртээ байгаа хэдий ч орон сууц, байшингаасаа дутахгүй орчин үеийн интерьер,  амьдрах таатай орчинг бүрдүүлж болно гэсэн санаа өгөх зорилгоор энэхүү төсөл хийгдсэн билээ.

 

 

© 2024 Gegee Design LLC :: developed by BOLD.Partners